Home >
Welcome



Mints of Mongol Empire Mape Download here


In 1206 the Great Khuruldai of all Mongol Lords was held at the start of the Onon river to unite Mongol provinces and small tribes into one nation of Mongol Statehood.

At this Khuraldai Temujin was declared as the Great Khagan of Mongols and given the name of Chinggis Khan.

This year celebrates the 800-th anniversary of the declaration of Mongol Empire. I’ve been working on a website of Mongolian coins and paper banknotes of all times and targeted its release to this commemorative date.

The term Numismatic does not only relate to a small group of people with a hobby to collect coins and banknotes but it also refers to the history, politics, economy, language and culture, and even science of any given country. It is a much broader subject than a lot of people seem to think.

That is why so much time, attention and effort are invested in to this subject. The importance of Numismatic has earned it the status of a separate subject of science to study. In many countries the coins and banknotes of the past are stored in museums and treasured as national historic items.

On my website the coins and banknotes are divided into two main categories: ancient and contemporary.

Among the ancient historical valuables a special emphasis should be made to the coins and banknotes of XIII-XIV centuries. These coins and banknotes are unique in their shape and style, they have specific writings minted on them and they were used throughout the vast lands.

Undoubtfully, they cover a lot of world history of their own time and hence are subjects of interest to many numismatics and historians alike. Hundreds of publications worldwide are devoted to the research of these coins and banknotes.

Several valuables of Mongolian Numismatics can be found in museums of Russia, China, England, Germany, USA, Taiwan, Uzbekistan, Georgia, Armenia, Turkey and other countries. For example, Yapi Kredi Bank of Turkey and El Khalifa Bank of Saudi Arabia have a treasure collection of beautiful and rare coins of Mongol Empire.

Lately, a lot of attention has been generating on the Clan Tamghas minted on the coins of Mongol Empire.

I’ve worked on this website with one goal in mind: to promote and boost the research and study of Mongol Empire coins and banknotes. I hope my work serves as a humble contribution to this great topic waiting to be explored, brought out and admired upon. I also hope that this website can become a place where one can not only get some information but can also add new and share his/her opinion with the rest of us.

Since this website is the first of its kind I understand there are going to be some adjustments made and some information edited. Any comments or concerns from you are greatly encouraged. In fact, I hope your comments and concerns will help me make this website a very useful and enjoyable one. I will try my best to keep it up to date.

Sincerely yours,

Nyamaa Badarch
Member of Mongolian Numismatic Association.

 

1206 онд Онон мөрний эхэнд Монголын ноёдын Их Хуралдай болж, олон монгол овог аймгийг нэгтгэсэн Монголын Тулгар Төр улс байгуулагдсаныг зарлан тунхагласан билээ.Энэ Хуралдайгаар Тэмүжинг бүх Монголын Их эзэн хаан хэмээн өргөмжилж түүнд Чингис Хаан цол өргөжээ.

Ийнхүү Монголын Эзэнт Улс байгуулагдсаны  800 жилийн ой энэ жил тохиож байна.Би энэ их ойн өмнө Монголын бүх үеийн зоосон ба цаасан мөнгөний тухай томоохон хэмжээний  вебсайт хийж гаргахыг зорьсон юм.

Нумизматик гэдэг  ухагдахуун нь мөнгө зоос цуглуулах хоббитой  цөөн хэдэн хүний хувийн сонирхолын  хэрэг төдий бус харин аль ч улс орны түүх, улс төр, нийгэм эдийн засаг, хэл соёлын зэрэг шинжлэх ухааны олон салбаруудтай уялдаа холбоо бүхий тодорхой томоохон ойлголт юм. Тийм ч учраас дэлхийн улс орнууд өөрийн эрт эдүгэгийн мөнгөний түүхийг судлахад ихээхэн хүч анхаарал тавьж, маш нарийн судалгаа дүгнэлт, мэдээлэл боловсруулж байдаг ба энэ нь жилээс жилд өргөжсөөр тухайн орныхоо түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар болтлоо тэлсэн байх аж. Олон улс орон өөрийн мөнгөний музей байгуулж үндэсний түүхэн дурсгалуудаа нандигнан хадгалж байна.

Энэхүү вэбсайт д  орсон мэдээллүүд нь эртний ба орчин үе гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдана.

Монголын эртний түүхийн дурсгалуудын дотор ХШ ХIV зууны Монголын нумизматикийн дурсгалууд томоохон байр суурь эзлэх ёстои юм. Энэ үеийн Монголын зоосон мөнгө өөрийн хэлбэр хийц, тархсан газар орон, зоосон дээрхи бичээсийн хэв маяг утга агуулгыи хувьд өвөрмөц онцлоготой тул дэлхийн эртний зоос судлаачдыи анхаарлыг ихээхэн татаж байдаг. ХШ ХIV зууны Монголын цаасан ба зоосон мөнгөний асуудал бол дундад зууны дэлхийн түүхтэй нарийн холбоотой тул олон орны түүхч эрдэмтэд энэ асуудалд анхаарлаа хандуулж эрдэм шинжилгээхий олон арван зохиол бүтээл туурвижээ. Монголын нумизматикийн нэн ховор дурсгалууд ОХУ, Хятад, Англи,Герман, АНУ, Тайван, Узбекистан, Гүрж, Армян, Турк зэрэг олон орны музейнүүдэд дэлгээстэй байна. Туркийн Yapi Kredi, Саудын Арабын  El Khalifa зэрэг банкууд Монголын үзэмж төгөлдөр зооснуудыг хэдэн зуугаар нь цуглуулан нандигнан хадгалсан байна.

Зоос судлаачид Монголын  зоосон дээрхи эртний монгол хаадын овог угсааны тамгыг гойд сонирхон энэ талаар эрчимтэй судалгаа явуулж байна.

Манай Монголд эртний өвгөд дээдсийн нандин дурсгал болсон Их Хаадынхаа зоосон мөнгийг аль болох өргөн далайцтай судлахад  холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж энэ үйл хэрэгт өчүүхэн хүчээ өргөсүгэй хэмээсний тул энэхүү вэбсайтийг чадан ядан бүтээлээ. Нөгөөтэйгээр Монголын зоос судлаач, сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Монголын нумизматикт холбогдох шинэ сонин мэдээлэл цуглуулахад энэхүү вэбсайтын бас нэгэн зорилго оршино. Энэ вэбсайт нь Монгол дахь ийм төрлийн анхны вэбсайт учраас энд алдаа оноо, дутуу зүйл мэдээж байгаа биз. Гэвч энэ вэбсайтийг цаашид улам боловсронгуй болгож, шинэ шинэ мэдээллээр байнга сэлбэн баяжуулж байхаар төлөвлөж байгаа юм. Иймд миний энэ вэбсайтад зочилж буй хэн боловч надтай чөлөөтэй харилцаж, вэбсайтад шинэ сонирхолтой мэдээлэл цуглуулж, түүнийг улам бүр төгөлдөржүүлэхэд сэтгэл харамгүй туслана гэдэгт итгэж байна.

Таныг гүнээ хүндэтгэсэн,
Монголын зоос сонирхогчдын холбооны гишүүн.

Бадарчийн Нямаа

Flags
                    Number of Visitors      Сайтад зочилсон хүмүүсийн тоо

Site Updates


Extremely Limited
Copies available.
Click here for more information.

Энэ ном одоо цөөн тоотой үлдсэн байгаа. Хэрэв Та худалдаж авахыг хүсч байгаа бол дорхи товчлуурыг дарна уу.


 

                                      
2006-2009 Copyright MongolianCoins.com All right reserved. All content is subject to Terms of Service and Privacy Policy.
                                                                                  
Created by Amirinteractive.com